Бид Сүхбаатар сумын дулааны хэрэглэгчдээ ая тухтай сэтгэл хангамжтай байлгахын төлөө оюун ухаан, зүрх сэтгэлээ дайчлан ажиллах нь бидний туйлын эрхэм зорилго юм.
Цахилгааны хэсэг
1. Бүтэц: Инженер-1, ээлжийн цахилгаанчин 4, өдрийн засварын цахилгаанчин 3 нийт 8 хүний орон тоотой ажиллаж байна.
2. Зорилго: Чанартай эрчим хүчээр тасралтгүй хангаж эрүүл аюулгүй орчныг бүрдүүлхийн төлөө ажиллана.
3. Тоног төхөөрөмж: 110/35/6 кВ-ын Сүхбаатар дэд станцын 6 кВ-ын шиннын Ячейк № 12, Ячейк № 20 оос 1300 метр зайд хос кабель шугамаар тэжээгднэ. ТМЗ 1000/10 маркын 2 ш трансформатор бүхий Иж бүрдэл хуваарилах байгууламжаас зөвхөн станцад 1,5-250 кВт хүртлэх чадал бүхий
50 орчим хөдөлгүүр, гэрэлтүүлэг, гагнуурын цэгүүд, токарь, олон тооны өрөө тасалгаа зэрэг газруудыг тэжээж байдаг.
4. Үйл ажиллагаа, ажлын хүрээ: Сэлэнгэ- Энерго үйлдвэрийн газрын бүхийл цех хэсэг, салбарыг эрчим хүчээр тасралтгүй хангах, үйлдвэрийг үр ашигтай ажиллахад нөөц бололцоогоо ашиглаж ажилд болон бэлтгэлд байгаа тоноглолыг тогтмол хяналтандаа байлгаж үзлэг шалгалт, хэмжилтийг тогтсон хуваарийн дагуу хийж бүртгэл тэмдэглэл тооцоо судалгааг хийнэ.
5. Онцлог чанар: Тоног төхөөрөмжөөс гадна өөрөө болон бусдыг хүчдэлд нэрвэгдэхээс урьдчилан сэргийлэх, нэрвэгдсэн үед анхны тусламжийг яаралтай үзүүлэхэд чигэлсэн дасгал сургуулилтыг тогтмол хийж байнгын хяналттай ажилладаг нь бусад цех хэсгийнхнээс онцлогтой.
6. Харилцагч байгууллага: ДСЦТС ХК, ҮЦДС ХК, ТЗЦТС зэрэг байгууллагуудтай тогтмол харилцаатай ажилладаг.
Ашиглалтын хэсэг
Тус хэсэг нь 1 ашиглалтын инженер,4-н ээлжийн инженер, 8-н зуухны машинч, 4-н ҮЗТМ, 4-н химийн лаборант , 1 угаагч, 2 үйлчлэгчтэй нийт 24 хүний бүрэлдхүүнтэй.
Бид Сүхбаатар сумын хэрэглэгчдийг тасралтгүй найдвартай дулаанаар хангахаар 4- н бригадын системээр ажиллаж зуухны горим тохируулгыг чанд баримтлан, үндсэн ба туслах тоноглолын найдвартай ажиллагааг хариуцан ажилладаг . Зуух №2,4 нь цагт 6-8 гкал, зуух №5 нь цагт 14-15 гкал ц ачаалал авдаг.
Сүлжээний насос СН-19,20 нь цагт 630 тн усыг 90 Н напор, СН-17,18 нь цагт 400тн усыг 105 м напораар шахах хүчин чадалтай 4ш насостай.
КЕ-25/14 маркийн 3, КВТС-20/150 маркийн 1 ш , нийт 4 ш усан халаалтын зуухтай.Өвлийн их ачаалалын үед 2 зуух парлель ажиллаж хоногт 415-420 гкал, жилдээ 69000-70000 гкал дулаан үйлдвэрлэдэг. Хоногт 160-170 тн нүүрс түлж жилдээ 31000-33000 тн нүүрс хэрэглэдэг.
Ус бэлтгэлийн тоног төхөөрөмж болох ФИПА-1-1,5-0,6 маркийн 1,2 шатны 5 ш фильтертэй. Станцад хэрэглэж буй үүсгэвэр ус:
- Гүний худгийнн усны хатуулаг 10-12мг-э/дм3
- Усны аж ахуйн усны хатуулаг 2,8-3,8мг-э/дм3
Сүлжээний усны хатуулгийг 1-р шатны фильтерээр цэвэрлээд 300-700мкг-э/дм3
2-р шатны фильтрээр дамжуулж цэвэрлэхэд 20мкг-э/дм 3 болгож зөөлрүүлнэ.
Сүлжээний усны хатуулагийг150-700мкг-э/дм3 хэмжээнд барьж ажилладаг.
1-р шатны фильтер үүсвэр усны хатуулагаас хамаарч 6-10цаг,
2-р шатны фильтер 10-14 хоног ажиллана.
2016-2017 оны халаалтын улиралд хөдөлмөр хамгаалал ,аюулгүй ажиллагааны зөрчилгүй, аваарь осолгүй амжилттай ажиллаа.
Манай цех халаалтын улиралд зуухны горим ажиллагаа чанд баримтлаж ажиллахаас гадна тоног төхөөрөмжийн гэмтэл саатал бүрийг илрүүлэн устгуулах үндсэн үүрэгтэй. Зуны улиралд өөрсдийн бололмж бололцоог ашиглан ажлын байрандаа тохижилтын ажлыг бие даан хийдэг хөрвөх чадвартай олон ажилтай.
Түлш дамжуулах автын хэсэг
Анх 1989 онд төвлөрсөн дулааны станц анх ашиглалтанд орсон өдрөөс эхлэн дулааны станцын өвлийн их ачаалын үед зуухыг түлшээр жигд хэвийн хангахаар 1 инженер 5 тракторчин 4 технологын жолооч 2 үйлчилгээний жолооч 8 коневейрын машинч 6 буулгагчтай нийт 26 ажилтантайгаар одоог хүртэл ажиллаж байна.
Түлш дамжуулах автын хэсэг нь: Түлш дамжуулах автын инженер 1
Коневейрын машинч 4-р зэрэг 8
Технологын жолооч 5-р зэрэг 4
Үйлчилгээний жолооч 5-р зэрэг 2
Тракторчин 5-р зэрэг 4
Буулгагч 3-р зэрэг 6 Зэрэг бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Түлш дамжуулах авто хэсэг нь 2 трактор 3 ачааны авто машин 2 суудлын авто машин 2 ачигч ковш 1 маз крантайгаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Түлш дамжуулах автын хэсэг нь жилд 30-35 мянган тн нүүрс зуухнуудад хуриарлан татдаг бөгөөд буулгагч нар нь мөн тн-ын нүүрс буюу 400-500 вагон нүүрс буулгаж байна.
Технологын жолооч нар 10-15 мянган тн үйлдвэрийн хог хаягдал болох /нарийн үнс шлак/-ыг төвлөрсөн хогын цэгт зөөвөрлөн хаяж ажиллаж байна.
8-н Коневейрын машинч нь графикын дагуу 8-н цагаар хөдөлмөрлөж байна.
Дулааны Нарийн Хэмжүүр – Автоматикийн цех
Тус цех нь станцын үндсэн ба туслах тоноглол , дулаан хуваарьлах байгууламжид суурилагдсан даралт, зарцуулалт, температур сийрэгжилтийн хэмжих хэрэгслэлүүд, дулааны тоолууруудын ашиглалт засвар үйлчилгээ, зүгшрүүлэлт, тохируулага, баталгаажилтыг ханган ажилладаг. Тус цех нь 1 инженер, 2 засварчин гэсэн ажилтаны бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Үндсэн үүрэг:
Тус цех нь дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд шаардлагатай үндсэн ба туслах тоноглолын температурын , даралт, зарцуулалтын хэмжүүр, утаа сорогчийн шиберийн их болон урсгал засварыг графикийн дагуу чанартай хийж, ашиглалтын үед илэрсэн болон гарсан гэмтлүүдийг түргэн шуурхай устган, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах хууль эрх зүйн хүрээнд станцын хэвийн найдвартай эдийн засгийн үр ашигтай ажиллагааг ханган ажиллуулах.
Цаашид үндсэн ба туслах тоноглолд тавигдсан хэмжих хэрэгслэлд, шинэ техник технологи нэвтрүүлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, эдийн засгийн үр ашигтай ажиллуулах
Хамтран ажилладаг байгууллага
Нэгдсэн эмнэлэг , 3-р цэцэрлэг, 4-р сургууль, 3-р сургууль, Онцгой байдлын газар, Цагдаагын газар, Төмөр замын анги, Олон улсын худалдааны төв, Гацуурт, 2-р сургууль, Номадс зочид буудал, 1-р сургууль, Биеийн тамир спортын газар, Усан бассен, Депо, 7-н давхар эдгээр байгуулагуудад суурилагдсан дулааны тоолууруудад хяналт тавьж ажилладаг